Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэрэмжит шагналаа гардуулав
Дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшинд гардуулж, хүндэтгэл илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшинд гардуулж, хүндэтгэл илэрхийллээ. Шагнал гардуулах үеэр 2025 оны “Rome Opera Star Award”-ын “Best Baritone” шагнал хүртсэн нь Оскар, Грэммийн шагналтай дүйцэхүйц юм гэж Ерөнхий сайд онцолсон байна. Мөн дэлхийн дуучныг бэлтгэсэн Монгол Улсын гавьяат багш Ц.Ерөөд баяр хүргэв. Э.Амартүвшин шагналаа гардсаны дараа, “Төр засагтаа үнэлүүлж, Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртлээ. Хөдөлмөрийг маань үнэлж, ийм сайхан нэр хүндтэй шагнал олгож байгаад сэтгэл их хөдөлж байна. Маш шахуу хуваарьтай ажиллаж байгаа ч шинийн 1-нд аав, ээжтэйгээ золгочихоод буцах төлөвлөгөөтэй ирсэн. Сүүлийн зургаан жил аав, ээжтэйгээ золгож чадаагүй. Надад одоо дуулж үзээгүй хоёр газар л үлдсэн. Нэг нь Аргентины алдарт “Teatro Colón”, нөгөө нь Италийн Венец хотын “Teatro La Fenice” дуурийн театрт дуулахыг хүсдэг” хэмээн ярилаа. Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг 200 сая төгрөг төгрөг дагалдах бөгөөд Засгийн газрын нөөц сангаас гаргаж байна. Тэрбээр саяхан Английн Лондон хотод тоглолтод оролцоод иржээ. Тэгвэл сар шинийн баярын дараа Австрийг зорьж, тэнд Набоковын алдарт дууг дуулах ажээ.
Үзсэн: 1614
Tweet