“Түмэн тэмээний баяр”-ыг 29 дэх жилдээ зохион байгуулж байна
Энэ жилийн тэмээний баярыг үзэж сонирхохоор гадаадын жуулчид, төлөөлөгчид мөн БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Ким Жон Минээр ахлуулсан ажлын баг ирсэн байна
Өмнөговь аймаг говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх, тэмээчдийн хөдөлмөр, үнэлэмжийг нэмэгдүүлэн алдаршуулах зорилгоор “Түмэн тэмээний баяр”-ыг 29 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн тэмээний баярыг үзэж сонирхохоор гадаадын жуулчид, төлөөлөгчид мөн БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Ким Жон Минээр ахлуулсан ажлын баг ирсэн байна. Хүндэт зочдыг Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга болон хурлын төлөөлөгчид угтан авч уулзлаа. Уулзалтын үеэр соёл, аялал жуулчлал, орон нутгийн хөгжил, ногоон бодлого, улс төрийн түвшний хамтын ажиллагааны боломжуудын талаар нээлттэй санал солилцож, цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломж байгааг талууд онцоллоо.
Үзсэн: 2922
Tweet