“Мөнгөлөг шагшуурга-2026” мөсний баярыг Ховд аймгийн Хар-Ус нуур дээр зохион байгууллаа
Дрифт такси, морь, тэмээ унах, зураг авхуулах үйлчилгээ, монгол банхрын үзүүлбэр зэрэг шинэлэг үйлчилгээг үзэгчдэд санал болгож, стандартын дагуу аюулгүй байдлыг бүрэн хангасныг онцоллоо
“Мөнгөлөг шагшуурга-2026” мөсний баярыг Ховд аймгийн Хар-Ус нуур дээр зохион байгууллаа. Тус аймагт халх, дөрвөд, торгууд, урианхай зэрэг 10 гаруй угсаатны бүлэг аж төрж байна. Эдгээр угсаатны өв соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг дэмжих, спортын төрлүүдийг хөгжүүлэхэд “Мөнгөлөг шагшуурга- 2026” мөсний баярын үйл ажиллагаа чиглэлээ. Мөсний баярын үeэр авто машин сонирхогчдод зориулсан дрифт үзүүлбэр, мөсөн сурын харваа, шагайн харваа тэмцээн, үндэсний хувцастай жагсаал, тэшүүр, морин чарганы уралдаан, үзэсгэлэн худалдаа зэрэг соёл, спорт хосолсон 10 гаруй төрлийн сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулсан юм. Энэ удаагийн баярт гадаад, дотоодын аялагч, жуулчин, уулчин, малчин, иргэд гээд 15 мянга орчим хүн оролцсон. Дрифт такси, морь, тэмээ унах, зураг авхуулах үйлчилгээ, монгол банхрын үзүүлбэр зэрэг шинэлэг үйлчилгээг үзэгчдэд санал болгож, стандартын дагуу аюулгүй байдлыг бүрэн хангасныг онцоллоо.
Үзсэн: 1357
Tweet