Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13,14-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гарсныг албан ёсоор зарлалаа


Densmaa 2026-02-23 12:02

Монголын төр түүхэндээ анх удаа Төрийн тахилгат нууртай болов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндээ хандаж XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэр Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гарсныг албан ёсоор зарлалаа. Ерөнхийлөгчийн мэндчилгээнд “Гал морин жилд Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байна. Энэ тэгш ойг тохиолдуулан Их хаанд “Чингис” цол өргөмжилж, “Чингис хаан” хэмээх алдар нэрийг анх дуурьсгасан Хар Зүрх уулыг төрийн тахилгатай болгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргалаа. Мөн чандмань эрдэнэ усыг гамнах, эх ундаргыг нь хамгаалах, цэвэр ариун байлгах зорилгоор эрт галавын үеэс эдүгээ цагийг хүртэл Монгол нутаг дахь хүн ард, амьтан ургамал, амьтай бүхнийг ундаалан тэтгэж ирсэн, Төв Азийн гадаргын цэнгэг усны эх болсон далай ээж Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосныг ард түмэндээ сонордуулахад таатай байна” хэмээн дурджээ. Ийнхүү Монголын төр түүхэндээ анх удаа Төрийн тахилгат нууртай болов. Хөвсгөл нуур нь дэлхийн 17 эртний нуурын нэг. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон. Нийт усны эзлэхүүн 381 км³ байдаг нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцдэг аж. Хөвсгөл нуурын хамгийн гүн хэсэгтээ 262.4 метр, урт нь 136 км, хамгийн өргөн хэсэг нь 36.5 км. Азийн цэнгэг уст нууруудаас усны эзлэхүүнээрээ хоёрт жагсах бөгөөд Монгол Улсын нийт цэнгэг усны 70, дэлхийн цэнгэг усны 0.48 хувийг өөртөө агуулдаг. Хөвсгөл далай нь уртаараа 136 км, өргөнөөрөө 35 км сунан байрласан Монгол улсын хамгийн гүн, хамгийн цэнгэг, хамгийн их эзлэхүүнтэй билээ.

Үзсэн: 2584

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна