Шинийн 5-ны билэгт сайн өдрийн морин цагт Бүх цэргийн их Хар сүлдний цагаалах тайлга боллоо
Бүх цэргийн их Хар сүлд нь цэргийн сүр хүчний бэлгэдэл, сүслэн дээдлэх оройн дээд шүтээн юм
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн өдрийн морин цагт Бүх цэргийн их Хар сүлдний цагаалах тайлга боллоо. Бүх цэргийн их Хар сүлд нь цэргийн сүр хүчний бэлгэдэл, сүслэн дээдлэх оройн дээд шүтээн юм. Их сар сүлдийг цэнгүүлэх тайлгыг хоёр жил тутамд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт, цагаалах тайлгыг жил бүр Хар сүлдний өргөөнд хийдэг журамтай. Бүх цэргийн их Хар сүлдний цагаалах тайлгын ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Батлут тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, бие бүрэлдэхүүн түүнчлэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцсон юм.
Үзсэн: 3813
Tweet