"Хөх сувд-2026" энэ сарын 2-4- нд болно
"Хөх сувд" мөсний баярыг сүүлийн жилүүдэд Япон, Солонгос, Герман, АНУ зэрэг гадаадын зочин, төлөөлөгч зорин ирж байна
"Хөх сувд-2026" мөсний наадам Хөвсгөл аймгийн Хатгал суманд 3 дугаар сарын 2-4-нд болох гэж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мөсний наадмыг гадаад, дотоодын олон аялагч жуулчин сонирхон оролцдог Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн томоохон үйл ажиллагааны нэг юм. Тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мөсний наадам болох газарт хэмжилт хийхэд мөсний нимгэн 96 см, хамгийн зузаан нь 1 метр, 44 см хөлдсөн байна. Иймээс мөсний зузааныг хангалттай гэж үзсэн. Хамгийн гол нь иргэд, жуулчид, аялагчид наадмын өдрүүдэд зохион байгуулагчдын тогтоосон маршрутын дагуу хөдөлгөөнд оролцож, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байгаа юм. Тус наадмыг сүүлийн жилүүдэд 20 мянга гаруй хүн үзэж оролцдог бөгөөд Япон, Солонгос, Герман, АНУ зэрэг гадаадын зочин, төлөөлөгч зорин ирдэг.
Үзсэн: 1379
Tweet