Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13,14-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Япон Улсын Сангийн дэд сайд ноён Мимура Ацүши АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт зочлов


Densmaa 2026-02-25 12:02

Эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан эмнэлгийн өргөтгөлийн асуудлыг хөндөж, 350 ортой эмнэлгийн барилга байгуулах зураг төслийг танилцуулан, санал солилцов

       Япон Улсын Сангийн дэд сайд ноён Мимура Ацүши болон тус улсын Сангийн яамны бие бүрэлдэхүүн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц  бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт зочлов. Япон Улсын Сангийн дэд сайд ноён Мимура Ацүши Япон, Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Монгол-Японы эмнэлэгт хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, Сангийн яамнаас өөрийн улсын Эрүүл мэндийн яамтай хамтран Их сургуулийн эмнэлгийн системийг өргөн хүрээнд нэвтрүүлж ажиллахыг зорьж буйгаа хэллээ. Энэ чиглэлээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олон улсын томоохон зөвлөгөөнийг зохион байгуулсан. Цаашид эрүүл мэндийн салбартай хамтарч ажиллах зорилгын хүрээнд Монгол-Японы эмнэлэгтэй танилцахаар ирсэн талаараа онцлов. Уулзалтын үеэр эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан эмнэлгийн өргөтгөлийн асуудлыг хөндөж,  350 ортой эмнэлгийн барилга байгуулах зураг төслийг танилцуулан, санал солилцов.

Үзсэн: 2575

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна