Монгол Улсын Ерөнхий сайд Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ой энэ онд тохиож байна
Ойг тохиолдуулан Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн нээлтээ хийнэ
Монгол Улсын Засгийн газрын 206 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойг тохиолдуулан Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Энэхүү үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Ерөнхий сайд Агданбуугийн Амарын эд өлөг болон Архивын Ерөнхий газар, ТЕГ-ын Тусгай архив, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнд хадгалагдаж буй архивын баримт бичиг, түүхэн гэрэл зураг, ном бүтээлийн дээжээс дэлгэн үзүүлнэ. Агданбуугийн Амар нь 1886 онд одоогийн Булган аймгийн Бугат суманд Агданбуугийн хөвүүн болон мэндэлжээ. Тэрээр 1928-1930, 1936-1939 онуудад БНМАУ-ын Ерөнхий Сайд, 1930-1932 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан XX зууны Монголын төр нийгэм, шинжлэх ухааны зүтгэлтэн билээ.
Үзсэн: 4669
Tweet