“Бүргэдийн баяр-2026”-ыг 3 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулна
Энэ удаагийн бүргэдийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ зэрэг аймгаас 29 бүргэдчин оролцох бол Казахстан, Киргиз, Испани, Унгар, ОХУ-аас 16 тамирчин оролцох ажээ
Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д бүртгэсэн. “Бүргэдийн баяр”-ыг жилд хоёр удаа, намар Баян-Өлгий аймагт, хавар Улаанбаатар хотод зохион байгуулдаг уламжлал тогтсон юм. Энэ нь казах үндэстний бүргэдээр ан хийх уламжлалыг сэргээж, хойч үед өвлүүлэн үлдээх, жуулчдад сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэсэн томоохон үйл ажиллагаа юм. Улаанбаатар хотод 20 дахь удаагаа “Бүргэдийн баяр-2026”-ыг 3 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд "Чингис хааны хүрээ” цогцолборт зохион байгуулна. Энэ удаагийн бүргэдийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ зэрэг аймгаас 29 бүргэдчин оролцох бол Казахстан, Киргиз, Испани, Унгар, ОХУ-аас 16 тамирчин оролцох ажээ.
Үзсэн: 531
Tweet