Энэ жил Дэлхийн адууны өдрийг долоодугаар сарын 11-13-нд албан ёсоор анх удаа тэмдэглэнэ
Дэлхийн адууны өдрийг тэмдэглэх үеэр 56 орны 10.000 морьтон цуглаж жагсаал хийнэ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Дэлхийн адууны өдрийн тухай тогтоолыг хэлэлцэн баталсан. Энэ жил Дэлхийн адууны өдрийг долоодугаар сарын 11-13-нд албан ёсоор анх удаа тэмдэглэнэ. Энэ үеэр адууны өв соёлыг сурталчлах үйл ажиллагаа, нүүдэлчдийн соёл, олон улсын хэмжээнд сурталчлах соёл урлагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Дэлхийн адууны өдрийг тэмдэглэх үеэр 56 орны 10.000 морьтон цуглаж жагсаал хийнэ. Энэхүү өдрийг тэмдэглэх хүрээнд морьтны соёлын хүрээ байгуулахаас гадна Адуу эмчилгээний төв байгуулахаар төлөвлөжээ.
Үзсэн: 513
Tweet