Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэгээ эхлүүлсэн талаар мэдээлэв


Densmaa 2026-03-04 11:03

Энэхүү шинэ чиглэл нь Монгол Улс, БНХАУ-ын хоорондын аялал жуулчлал, бизнесийн харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэж салбарынхан үзэж байна

      БНХАУ-ын анхны хувийн агаарын тээврийн нэг "Spring Airlines" компани Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэгээ эхлүүлсэн талаар мэдээлэв.  Тус нислэгийн тийзийг "Spring Airlines" компанийн албан ёсны аппликейшн болон WeChat Mini Program-аар худалдан авах боломжтой. Нэг талын тийзийн үнэ татвар багтсан дүнгээр 132.9 ам.доллароос эхлэхээр тогтсон байна. Энэхүү шинэ чиглэл нь Монгол Улс, БНХАУ-ын хоорондын аялал жуулчлал, бизнесийн харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэж салбарынхан үзэж байна. Тус компани өнөөдрөөс эхлэн долоо хоног бүр хоёр удаагийн давтамжтай нислэг үйлдэж, хоёр орны зорчигчдод хямд өртгөөр, шууд нисэх боломжийг санал болгож байгаа аж.

Үзсэн: 469

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна