Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын ээлжит 70 дугаар чуулганд оролцов
Монгол Улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлоох үйлсэд тууштай байр суурь баримталж ирснийг тэмдэглэв
Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын ээлжит 70 дугаар чуулганд Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь салбар төв, олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр олон улсын хамтын нийгэмлэг олон сорилттой тулгарч буй энэ цаг үед цөмийн энергийг энх тайван, эрүүл мэнд, тогтвортой хөгжлийн зорилгоор ашиглахын чухлыг тэмдэглэж, үүнд ОУАЭА-ийн үүрэг, ач холбогдлыг онцлов. Монгол Улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлоох үйлсэд тууштай байр суурь баримталж ирснийг тэмдэглэв. ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын энэ удаагийн чуулганаар дэлхий дахинд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааг хангах, зэвсэгт мөргөлдөөний үед цөмийн объект, байгууламжийн аюулгүй байдал, цацрагийн аюулгүй ажиллагааг хангах зэрэг олон улсын энх тайван, аюулгүй байдалтай холбоотой багц асуудал хэлэлцэж байна
Үзсэн: 270
Tweet