Олон Улсын Инженерийн хамтарсан их сургууль байгуулах шийдвэр гаргав
Инженер, технологийн боловсролын хөгжилд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хоёр улсын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд ач холбогдолтой ажээ
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар Олон Улсын Инженерийн хамтарсан их сургууль байгуулах шийдвэр гаргасан. Боловсролын сайдын тушаалаар тус сургуулийн удирдах зөвлөлийг нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй монгол хятадын талаас 50, 50 хувийн оролцоотой байхаар байгуулж, бэлтгэл ажил хангаж ажилласны үр дүнд өнөөдөр нээлтээ хийж байна. Тус сургуулийг байгуулах нь инженер, технологийн боловсролын хөгжилд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хоёр улсын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм. Олон Улсын Инженерийн хамтарсан их сургууль албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлснийг “ӨМӨЗО-ы Аж үйлдвэрийн их сургуулийн өндөр түвшний хэрэглээний судалгааны их сургуулийн хөгжлийн их хурал”-ын үеэр зарласан бөгөөд нээлтэд Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, ШУТИС-ийн ректор Т.Намнан тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна.
Үзсэн: 247
Tweet