Энхийг сахиулагчид үүргээ нэр төртэй биелүүлж байна
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Абьeмном мужийн 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авч, төрөх дөхсөн эмэгтэйг эсэн мэнд амаржуулав
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн баг Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Абьeмном мужид энгийн иргэдийг хамгаалах үүргээ нэр төртэйгөөр хэрэгжүүлж байна. Тус бүс нутагт үүссэн нөхцөл байдлын улмаас 1400 гаруй хамгаалалтад авч, цэргийн багийн зүгээс эмнэлгийн анхан шатны тусламжийн цэг байгуулж, шархадсан иргэдэд яаралтай тусламж үзүүлсэн байна. Түүнчлэн хамгаалалт хүсэж нэвтэрсэн орон нутгийн иргэдийн дунд төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэй байсныг баазын эмч ахлах дэслэгч Ц.Цэрэнлхам, сувилагч дэд ахлагч Д.Ууганбаяр нар мэргэжлийн ур чадвар гарган эх барьж, эх, нярайг эсэн мэнд амаржуулжээ.
Үзсэн: 58
Tweet