Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-03-2026
Монгол

Шинэ мэдээ

"Олон улсын уул уурхайн сайд нарын чуулга уулзалт"-нд АҮЭБ-ийн сайд оролцов


Densmaa 2026-03-04 03:03

Тэрээр "Монгол Улсын Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, өнөөгийн байдал болон хууль эрх зүйн хүрээнд хийхээр төлөвлөж буй өөрчлөлт шинэчлэл"-ийн талаар танилцуулав

       Канад улсад болж буй  "Олон улсын уул уурхайн сайд нарын чуулга уулзалт"-нд  АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням оролцож, үг хэлжээ. Тэрээр, Монгол Улсын Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, өнөөгийн байдал болон хууль эрх зүйн хүрээнд хийхээр төлөвлөж буй өөрчлөлт шинэчлэлийн талаар танилцуулав.  Хуралдаанд Австрали, Канад, Франц, Шинэ зеланд, Саудын Араб, Нигер, Бельги болон бусад орны төлөөлөгч оролцсон байна. Төлөөлөгчид ашигт малтмалын ирээдүйн стратеги сэдвийн хүрээнд өөр өөрийн улсын Засгийн газраас баримталж буй бодлого, чухал ашигт малтмалын тогтвортой, найдвартай ханган нийлүүлэлт,  түүхий эдийн хамаарал, байгаль орчин, нийгэм эдийн засгийн нөлөө, бүс нутгийн хамтын ажиллагаа болон төр, хувийн хэвшлийн оролцоо, геологийн судалгаа, өнөөгийн байдлын талаар санал солилцжээ.

Үзсэн: 81

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна