Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 11-03-2026
Монгол

Шинэ мэдээ

“Аялал жуулчлалын 7 хоног -2026” үндэсний чуулган


Densmaa 2026-03-11 11:03

Өдөрлөгийн үеэр “ЖАЙКА” байгууллага “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймагтай хамтран ажиллах гарын үсэг зурав

     “Аялал жуулчлалын 7 хоног -2026” үндэсний чуулганы хоёр дахь өдөр “Аялал жуулчлалын академи” өдөрлөгөөр үргэлжилж байна. Өдөрлөгт олон улсын болон дотоодын сонирхолтой, туршлагатай илтгэгчид оролцож, тогтвортой аялал жуулчлалын бодлого, чиг хандлага, манай улсын боломжийг ярилцлаа. Тухайлбал, НҮБ-ын аялал жуулчлалын байгууллагын төлөөлөгч, Японы ЖАЙКА-гийн зөвлөх, олон улсын судлаач, дипломат болон Монголын мэргэжилтнүүд тогтвортой аялал жуулчлал, дэлхийн чиг хандлага, “Best Tourism Villages by UN Tourism” санаачилга, олон улсын зах зээлд өрсөлдөх боломжийг хэлэлцэж байна. Мөн дипломат ёс зүй, палео-аялал жуулчлал, бизнесийн туршлага зэрэг сонирхолтой сэдэв хөтөлбөрт багтжээ. Ийнхүү мэдлэг, туршлага солилцохоос гадна Монголын аялал жуулчлалын салбарт шинэ санаа, хамтын ажиллагааг бий болгох хэлэлцүүлэг өрнүүлнэ. Өдөрлөгийн үеэр “ЖАЙКА” байгууллага “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймагтай хамтран ажиллах гарын үсэг зурав. Ингэснээр Монголд тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн аялал жуулчлалын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, олон улсын сайн туршлага, стандартыг нэвтрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажээ.

Үзсэн: 450

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна