Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
Зэвсэгт хүчний шинэчлэл, хүчин чадлыг илтгэх зэвсэглэл, цэргийн техник, тусгай зориулалтын автомашин болон орчин үеийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг олон нийтэд анх удаа өргөн хүрээнд дэлгэсэн байна
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ. Тус өдөрлөгөөс Зэвсэгт хүчний шинэчлэл, хүчин чадлыг илтгэх зэвсэглэл, цэргийн техник, тусгай зориулалтын автомашин болон орчин үеийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг олон нийтэд анх удаа өргөн хүрээнд дэлгэн үзүүлж байна. Түүнчлэн Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооныхон спорт өдөрлөг зохион байгуулж, Цэргийн төв эмнэлгийнхэн дэвшилтэт тоног төхөөрөмж, хээрийн эмнэлгээ танилцуулж байна. Зөвхөн үзэсгэлэн гараад зогсохгүй, Батлан хамгаалах салбарын байгууллагууд иргэдэд архивын лавлагаа гаргах, цэргийн үүрэгтний бүртгэл хийх, Цэргийн төв эмнэлгийн эмч нарын үзлэг, зөвлөгөө, ҮБХИС-ийн элсэлтийн мэдээлэл, Монгол цэргийн музейн ховор үзмэрүүд, “Соёмбо” сонины тусгай дугаар болон салбарын бодлогын танилцуулга зэрэг төрийн үйлчилгээг үзүүлж байгаа аж.
Үзсэн: 425
Tweet