Монгол, Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 45 жилийн ой тохиож байна
Өнөөдөр 45 жилийн дараа эргэн харахад залуучуудын сансар огторгуйн эрэл хайгуулд тэмүүлэх хүсэл улам бүр нэмэгдэж байна
Монгол хүн сансарт ниссэн болон Монгол, Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 45 жилийн ойд зориулсан “Сансрын юм ярья” хүндэтгэлийн уулзалт, ярилцлага “Чингис хаан” үндэсний музейд боллоо. Монгол Улс сансрын судалгаанд 1950-иад оны сүүлчээр дэлхийн анхны хиймэл дагуул хөөрч, 1960-аад оны эхээр хүн сансарт нисэж эхэлсэн үеэс оролцож ирсэн түүхтэй. 1960-аад оны дунд үеэс олон улсын “Интеркосмос” хөтөлбөрт нэгдэн орсон. БНМАУ, ЗХУ-ын баатар, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа ярихдаа, “Хүн бүр тодорхой нэг өдөр юу хийж байснаа тэр бүр санахгүй ч 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр юу хийж байсан бэ? гэж асуувал олон хүн тэр өдрийг тод санаж, сэтгэл догдлон ярьдаг. Энэ нь тухайн үйл явдал хүний оюун санаанд хэр гүн үлдсэний тод илрэл юм” хэмээн тодотгов. Мөн энэ нислэгийн үр дүнд Монгол Улс сансарт хүнээ нисгэсэн дэлхийн арав дахь орон болсон. Өнөөдөр 45 жилийн дараа эргэн харахад залуучуудын сансар огторгуйн эрэл хайгуулд тэмүүлэх хүсэл улам бүр нэмэгдэж байна. Тухайлбал, “Марс” хөтөлбөр, “Марс-Ви” зэрэг санаачилга хэрэгжиж байна. Мөн хиймэл дагуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн компаниуд ч бий болж, сансрын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байнагэв.
Үзсэн: 348
Tweet