Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Бортээгийн ордын нүрсний үйлдвэрлэлийн нөөц 424.2 сая тонн. 2020 онд батлагдсан ТЭЗҮ-ээр олборлолтын хүчин чадлыг жилд 2–15 сая тонноор тогтоосон байна
Монгол Улсын Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж хамтран ажиллах саналыг олон улсад нээлттэй зарласан. Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн саналыг ил тод, нээлттэй зохион байгуулахад хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын долоон аж ахуйн нэгж, консорциум материал ирүүлсэн бөгөөд 0.5-1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөрийн санал ирүүлээд байна. Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн материал, хамтран ажиллах саналыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулах бөгөөд 700 болон түүнээс дээш оноо авсан гурав хүртэлх оролцогчийг шалгаруулж хамтран ажиллах хэлэлцээрт урих аж. Засгийн газар төслийн хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчмыг баримталж байгаа аж. Дашрамд дурьдахад Бортээгийн ордын нүрсний үйлдвэрлэлийн нөөц 424.2 сая тонн. 2020 онд батлагдсан ТЭЗҮ-ээр олборлолтын хүчин чадлыг жилд 2–15 сая тонноор тогтоосон байна.
Үзсэн: 6046
Tweet