Нийгмийн хамгааллын салбарт Монгол болон Австри Улс хамтран ажиллана
Монгол Улс одоогийн байдлаар долоон улстай нийгмийн даатгалын хэлэлцээр хийжээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хуулийн төслийг хэлэлцэж, соёрхон баталлаа. Монгол Улс одоогийн байдлаар долоон улстай нийгмийн даатгалын хэлэлцээр хийсэн. Тухайлбал, ОХУ-тай 1981 онд энэ хэлэлцээрийг хийсэн бөгөөд тус улсад 3466 иргэн ажиллаж байгаа бол БНСУ-тай 2007 онд нийгмийн даатгалын хэлэлцээр байгуулж, тус улсад 56 мянган монгол иргэн байгаа гэсэн албан мэдээлэл байна. Мөн Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Польш, Бүгд Найрамдах Турк, Бүгд Найрамдах Чех, Бүгд Найрамдах Казакстан улстай уг хэлэлцээрийг хийсэн. Хэлэлцээр хийсэн дээрх оронд нийт 92 мянган иргэн ажиллаж байгаа нь гадаадад байгаа нийт монгол иргэдийн 35 хувийг эзэлж байгаа аж. Цаашид Австрали, ХБНГУ, АНУ-тай энэ төрлийн хэлэлцээр хийхээр ажиллаж байна.
Үзсэн: 75
Tweet