Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 06-04-2026
Монгол

Шинэ мэдээ

МУГТ Б.Сэр-Од АНУ-ын Бостон хотноо энэ сарын 20-нд болох алдарт марафонд уралдахаар болжээ


Densmaa 2026-04-06 11:04

Энэ жилийн “Бостон марафон”-д нийтдээ 137 орны 32 мянга гаруй гүйгч оролцохоор бүртгүүлсэн байна

        Марафон гүйлтийн Азийн аварга, гавьяат тамирчин Б.Сэр-Од АНУ-ын Бостон хотноо энэ сарын 20-нд болох алдарт марафонд уралдахаар болжээ. Дэлхийн долоон том марафоны нэг болох 130 дахь удаагийн марафонд тэрбээр “элит гараа” гэгддэг дэлхийн шилдгүүд уралддаг “pro field”-д гүйнэ. Энэ жилийн “Бостон марафон”-д нийтдээ 137 орны 32 мянга гаруй гүйгч оролцохоор бүртгүүлсэн байна. МУГТ Б.Сэр-Од олимпын наадамд зургаа, хөнгөн атлетикийн ДАШТ-д 12 удаа оролцсон дэлхий дээрх цорын ганц марафоны тамирчин юм. Түүний хувьд 2026 онд Японы Токио, Осакагийн марафонд оролцсоноос гадна хэдхэн хоногийн өмнө Хятадын Янжоу хотод болсон Зүүн Азийн аварга шалгаруулах хагас марафоны тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлсэн юм.

Үзсэн: 1671

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна