Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Алдарт тамирчин Геннадий Головкин монголд ирлээ


Densmaa 2026-04-08 10:04

Хоёр улсын спортын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Казахстаны ҮОХ-ны ерөнхийлөгч Г.Головкиныг МҮОХ-ны “Алтан-Очир” одонгоор шагнажээ

Дэлхийн Боксын Холбооны ерөнхийлөгч, Казахстаны үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, дунд жингийн дэлхийн аварга, алдарт тамирчин Геннадий Головкин монголд ирлээ. Түүний хувьд мэргэжлийн боксын рингэнд 45 тулалдаж 42 ялахдаа 37-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан бөгөөд замналдаа ердөө хоёрхон ялагдаж, нэг удаа тэнцэж байсан шилдэг боксчин юм. Энэ үеэр талууд спортын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах асуудлыг зөвшилцсөн байна. Г.Головкин “Казахстан, Монголын үндэсний олимпын хороонд  боксын тамирчин байсан хүмүүс удирдах түвшинд ажиллаж байгаа нь нэр хүндийн асуудал юм. Улаанбаатар хотноо Азийн боксын аварга шалгаруулах тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж буйд талархал илэрхийлье. Цаашид хамтран ажиллахад хэзээд нээлттэй” гэв. Уулзалтын үеэр боксын спортыг олимпын наадмын хөтөлбөрт хэвээр үлдээх чиглэлд гаргасан амжилт, хоёр улсын спортын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Казахстаны ҮОХ-ны ерөнхийлөгч Г.Головкиныг МҮОХ-ны “Алтан-Очир” одонгоор шагнажээ.  

Үзсэн: 3552

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна