Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах бага хурал Бразилын Кампо Гранде хотод болов
Монгол Улс нүүдлийн амьтдын хамгааллыг сайжруулах чиглэлээр Төв Азийн хөхтөн амьтны санаачилга , идлэг шонхор шувуу, талын бүргэд, тоодог шувуу хамгааллын хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцохоо илэрхийлэв
Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын Талуудын 15 дугаар бага хурал Бразилын Кампо Гранде хотод боллоо. Дэлхийн 100 гаруй орны Засгийн газар, олон улсын байгууллага, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл энэхүү хуралд оролцож, нүүдлийн амьтдыг хамгаалах дэлхийн бодлого, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлов. Хурлаар нүүдлийн амьтдын хамгааллын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн бөгөөд нийт нүүдлийн зүйлүүдийн 49 хувь нь буурч, 24 хувь нь устах аюулд орсныг онцлон тэмдэглэлээ. Монгол Улс нүүдлийн амьтдын хамгааллыг сайжруулах чиглэлээр Төв Азийн хөхтөн амьтны санаачилга , идлэг шонхор шувууны олон улсын төлөвлөгөө, талын бүргэд, тоодог шувуу хамгааллын хөтөлбөрүүд, нүүдлийн шувуудын замын түншлэл, хил дамнасан хамгаалалтын бүсүүдийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохоо илэрхийлэв. Мөн дэд бүтцийн сөрөг нөлөөг бууруулах, судалгаа, мониторингийг сайжруулах, өгөгдөлд суурилсан бодлого боловсруулах чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэхээр болжээ.
Үзсэн: 3478
Tweet