ОХУ-ын нэрт монголч эрдэмтэн, түүхийн ухааны доктор Г.И.Слесарчукийн 100 насны ойд зориулав
Амьдралынхаа 60 жилийг монгол судлалд зориулсан эрдэмтэн, доктор Г.И.Слесарчукийн эрдэм шинжилгээний түүхэн бүтээлүүдийн ач холбогдлын талаар товч мэдээлэл хийв
ОХУ-ын нэрт монголч эрдэмтэн, түүхийн ухааны доктор, Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн хүндэт доктор Г.И.Слесарчукийн 100 насны ойд зориулсан “Монгол судлалын анхны уншлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Москва хотын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд болов. ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн орлогч захирал, түүхийн ухааны доктор Н.Г.Романова хурлыг нээж үг хэлсэн бөгөөд амьдралынхаа 60 жилийг монгол судлалд зориулсан эрдэмтэн, доктор Г.И.Слесарчукийн эрдэм шинжилгээний түүхэн бүтээлүүдийн ач холбогдлын талаар товч мэдээлэл хийв. Оросын нэрт монгол судлаач Б.Я.Владимирцовын “Монголын ард түмний утга зохиолын тухай бүтээлүүд” хэмээх ботийг эрдэмтэн Г.И.Слесарчукийн хамт эмхэтгэсэн хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор А.Д.Цендина, монголч эрдэмтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор И.В.Кульганек, түүхийн шинжлэх ухааны доктор К.В.Орлова нарын 21 эрдэмтэн бага хуралд оролцон, илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Үзсэн: 3433
Tweet