Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 10,11-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Чөлөөт бөхийн 2026 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бишкек хотноо болж байна


Densmaa 2026-04-10 01:04

Манай улсаас 76 кг-ын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан Солонгос, Казахстаны бөхийг ялснаар алтан медалийн төлөө барилдах эрхтэй болов

Чөлөөт бөхийн 2026 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны Бишкек хотод үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаан болж, медалийн төлөө өрсөлдөх бөхчүүдийн нэр тодорлоо. Манай улсаас 76 кг-ын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан Солонгос, Казахстаны бөхийг ялснаар алтан медалийн төлөө барилдах эрхтэй болов. Түүний өрсөлдөгч нь Азийн гурван удаагийн аварга Айпери Медет Кызы байх юм. Үүнээс гадна 68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа Казахстаны домогт бөх, “Бээжин-2008” олимпын наадмын хүрэл, 2007, 2010 оны ДАШТ-ий мөнгө, 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга Елена Шалыгинатай хүрэл медалийн төлөө барилдана.

 

Үзсэн: 44

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна