Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 10,11-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдов


Densmaa 2026-04-10 01:04

НҮБ-ын Статистикийн комисс нь дэлхийн хэмжээнд албан ёсны статистикийн салбарын хамгийн дээд түвшний шийдвэр гаргах байгууллага юм

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Удирдлагын сегментийн хуралдаанаар Монгол Улс  НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдов. Монгол Улс тус комиссын гишүүнээр сонгогдсоноор олон улсын статистикийн бодлого боловсруулах үйл явцад идэвхтэй оролцох, шинэ стандарт, аргачлал боловсруулахад хувь нэмэр оруулах, үндэсний статистикийн системийн хөгжлийг олон улсын түвшинд уялдуулах, туршлага солилцох, чадавх бэхжүүлэх боломжоо өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм. Цаашид Монгол Улс НҮБ-ын Статистикийн Комиссын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тоон мэдээллийн хүртээмж, чанарыг сайжруулах, албан ёсны статистикийн үйл ажиллагаанд өгөгдлийн засаглалыг хөгжүүлэх, хиймэл оюун ашиглах чиглэлд бодит хувь нэмэр оруулахыг зорьж ажиллана.  НҮБ-ын Статистикийн комисс нь дэлхийн хэмжээнд албан ёсны статистикийн салбарын хамгийн дээд түвшний шийдвэр гаргах байгууллага бөгөөд гишүүн орнуудын статистикийн тогтолцоог бэхжүүлэх, олон улсын стандарт, ангилал, аргачлал батлах, хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Үзсэн: 51

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна