Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 10,11-04-2026
Монгол

Шинэ мэдээ

"Монголын эдийн засгийн төлөв тогтвортой, эерэг байгаа ч тодорхой бус байдал нэмэгдсээр байна" гэв


Densmaa 2026-04-10 02:04

Монголын эдийн засгийн тойм тайланд дурдсанаар, уул уурхай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 2025 онд гүйцэтгэл сайн гарсан бол энэ онд тогтворжиж, эдийн засаг 5 хувиар өсөх төлөвтэй байгаа ажээ

"Монголын эдийн засгийн төлөв тогтвортой, эерэг байгаа ч тодорхой бус байдал нэмэгдсээр байгаа"-г Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли Монгол Улсын эдийн засгийн тойм тайланг танилцуулах үеэрээ онцлов. Тэрбээр "Эдийн засгийг төрөлжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэхийн зэрэгцээ, гадаад сөрөг шалтгаан үргэлжлэх тохиолдолд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, эмзэг бүлгийн өрхийг хамгаалах нь бодлогын тулгамдсан асуудал болох"-ыг тэмдэглэлээ. Монголын эдийн засгийн тойм тайланд дурдсанаар, уул уурхай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 2025 онд гүйцэтгэл сайн гарсан бол энэ онд тогтворжиж, эдийн засаг 5 хувиар өсөх төлөвтэй байгаа ажээ. Дэлхийн эдийн засагт худалдааны тасалдал, геополитикийн зөрчилдөөн хурцадмал байсан ч монголын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 6.9 хувьтай гарсан. Хөдөө аж ахуйн салбар сэргэж, уул уурхай, тэр дундаа үндэсний томоохон уурхай “Оюу толгой”-н зэсийн баяжмалын үйлдвэрлэл эрчимтэй тэлсэн нь нүүрсний олборлолт саарсан сөрөг нөлөөг саармагжуулсан байна. Барилга, аж үйлдвэрлэл зэрэг бусад салбар идэвхжиж байсан бол худалдаа, үйлчилгээний салбарынх харьцангуй сул байв. Экспортын орлого сайн байж, өрхийн орлого тогтвортой нэмэгдсэнээр хувийн хэрэглээний өсөлт харьцангуй их түвшинд хадгалагджээ. Нөгөө талаас хүнс, эрчим хүчний үнэ нэмэгдсэн нь инфляц 2024 оны дундаж 6.8 хувиас 2025 онд 8.6 хувьд хүрч өсөх гол шалтгаан болов. Дунд хугацаанд дэд бүтцийн томоохон төслүүд үргэлжлэх, мөн дотоод эрэлт харьцангуй тогтворжих хүлээлттэй байгаа тул эдийн засаг 2027-2028 онд дунджаар 5.5 орчим хувиар нэмэгдэх төсөөлөлтэйг тодотголоо. 

Үзсэн: 53

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна