Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсад 11 дэх жилдээ "Улаанбаатар марафон” болно


Densmaa 2026-04-13 11:04

Марафонд гүйх иргэдийг ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар бүртгэж байгаа бөгөөд бүртгэл тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх ажээ

Монгол Улсад 11 дэх жилдээ зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон”-ы олон улсын гүйлтийн замыг Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос албан ёсоор баталгаажууллаа. Ингэснээр “Улаанбаатар марафон” нь олон улсын стандарт шаардлагад нийцсэн, албан ёсны баталгаажсан замтай болж, марафон гүйлтийн спортын цол, зэрэг олгох, дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчид оролцож амжилтаа баталгаажуулах боломж бүрдэж байна. 11 дэх удаагийн “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт Д.Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 23-нд болно. Тус марафонд гүйх иргэдийг ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар бүртгэж байгаа бөгөөд бүртгэл тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх ажээ.

Үзсэн: 1710

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна