Бангкок хотод пара пауэрлифтингийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн болж байна
Тэмцээний 107 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв
Тайландын нийслэл Бангкок хотод пара пауэрлифтингийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд 20 орчим орны 100 гаруй тамирчин оролцсон бөгөөд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор таван тамирчин өрсөлдлөө. Тэмцээний 107 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр цээжнээс 236 кг-ыг өргөснөөр тус тэмцээний дөрөв дэх медалиа гардлаа. Ингэснээр Ази, Номхон далайн орнуудын тэмцээнээс гурван алт, нэг хүрэл медальтай болж байгаа юм.
Үзсэн: 1695
Tweet