“Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
сүүлийн жилүүдэд Монгол, АНУ, Канад, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Япон, БНСУ, БНУУ зэрэг орны судлаачид оролцож, судалгааны шинэ үр дүнгээ танилцуулдаг Монгол судлалын томоохон үйл ажиллагаа болж өргөжлөө
“Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 16-17-нд болно. Энэ удаагийн хуралд арваад орны 153 эрдэмтэн судлаач биечлэн болон цахимаар оролцох юм. Тодруулбал, Монгол, АНУ, Канад, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, БНУУ, Энэтхэг зэрэг орны 30 гаруй их, дээд сургууль, 17 судалгааны байгууллага, хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач бүртгүүлжээ. Тус хурлаар монголын түүх археологи, нийгэм хууль эрх зүй, улс төр, монгол болон харьцуулсан хэл шинжлэл, монголын уран зохиол, сэтгүүл зүй олон нийтийн харилцаа, соёл судлалын өргөн хүрээнд асуудлыг хэлэлцэх ажээ. Тус эрдэм шинжилгээний хурал нь сүүлийн жилүүдэд Монгол, АНУ, Канад, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Япон, БНСУ, БНУУ зэрэг орны эрдэмтэн, судлаачид оролцож, судалгааны шинэ үр дүнгээ танилцуулдаг Монгол судлалын томоохон үйл ажиллагаа болж өргөжсөн байна.
Үзсэн: 3426
Tweet