Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2026
Монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчтэй уулзлаа


Densmaa 2026-04-15 12:04

Малчдын хүүхдийн боловсролын асуудалд онцгойлон анхаарч, зайнаас болон танхимаар суралцах нөхцөл боломжийг бүрдүүлэх, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаагаа дурдлаа

       УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж нар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Афганистаны Исламын Эмират Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Папуа Шинэ Гвиней Улс болон Монгол Улсыг хариуцсан захирал Жин И.Пактуран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Р.Сэддорж Монгол Улсад хэрэгжсэн “Зах зээл ба Бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл нь хөдөө аж ахуйн салбарын хөгжилд тодорхой дэмжлэг үзүүлж буйд талархалтай ханддагаа илэрхийлэв. Түүнчлэн НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Удирдах зөвлөл төслөө үргэлжлүүлэх нэмэлт санхүүжилтийг баталсан талаар онцлов. Төслийн хүрээнд малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих, бодлогын шинэчлэл, сайжруулалтыг дэмжихэд чиглүүлж, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана гэдгээ мэдэгдлээ. Байнгын хорооны дарга Р.Сэддорж малчдын хүүхдийн боловсролын асуудалд онцгойлон анхаарч, зайнаас болон танхимаар суралцах нөхцөл боломжийг бүрдүүлэх, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаагаа дурдлаа.

 

Үзсэн: 2093

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна