ОХУ-ын Пенза мужийн экспортыг дэмжих төвийн төлөөлөгчидтэй уулзав
Талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх, хөрөнгө оруулалт болон бараа бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд ОХУ-ын Пенза мужийн экспортыг дэмжих төвийн төлөөлөгчид болон тус улсын бизнес эрхлэгчдийн бүрэлдэхүүнтэй ажил хэргийн уулзалт болжээ. Уулзалтаар бизнес эрхлэгчдийн хоорондын шууд харилцааг тогтоож, хамтын ажиллагааны гарцуудыг тодорхойлсон аж. Мөн харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх, хөрөнгө оруулалт болон бараа бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо. МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар манай улсын бизнес эрхлэгчид Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр болон бусад эрх зүйн таатай боломжуудыг ашиглан, гадаад зах зээл дэх үйл ажиллагаагаа тэлэх, экспортын гарцаа нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэйг онцлов.
Үзсэн: 4102
Tweet