Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод болж байна


Densmaa 2026-04-17 10:04

Манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Ж.Анударь Казахстан, Вьетнам, Энэтхэг, Узбекистаны бөхийг дараалан ялснаар алтан медалийн эзэн боллоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод болж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн медальтнууд тодорлоо. Манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Ж.Анударь Казахстан, Вьетнам, Энэтхэг, Узбекистаны бөхийг дараалан ялснаар алтан медалийн эзэн боллоо. Түүний хувьд Монголын эмэгтэй жүдочдоос ААШТ-ий 13 дахь алтан медалийг эх орондоо авчирч байгаа нь энэ. Өдгөө 19 настай тэрбээр тивийн аваргад түрүүлсэн хамгийн залуу жүдоч болж байна. Харин 52 кг-д “С” хэсгийг тэргүүлэн барилдсан М.Нандин-Эрдэнэ эхний тойрогт хийлж, улмаар Япон, Тажикстан, шигшээд Узбекистаны бөхийг тус тус өвдөг шороодуулснаар манай эмэгтэй жүдочдын 14 дэх алтан медалийг авч, төрийн дууллаа Ордос хотод дахин эгшиглүүллээ.

Үзсэн: 2234

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна