Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Азийн элсний спортын наадамд амжилттай оролцлоо


Densmaa 2026-04-27 01:04

олон улсын хэмжээний мастер Э.Шүрэнцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Тайландын Сингчалад Нучанатыг 8:2-оор буулган авснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болжээ

       10 жилийн дараа эргэн ирсэн Азийн элсний спортын наадамд оролцож буй Монголын багийн хоёр дахь медалийг олон улсын хэмжээний мастер Э.Шүрэнцэцэг эх орондоо авч ирлээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд зодоглосон тэрбээр эхний тойрогт хийлсэн бол шөвгийн наймд БНСУ-ын тамирчин Ли Юү Жиныг ялж, улмаар хагас шигшээд Филиппиний Рамирез Эннид 5:2-оор ялагдсан юм. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Тайландын Сингчалад Нучанатыг 8:2-оор буулган авснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болжээ. Түүний хувьд 2024 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.

Үзсэн: 1365

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна