Хөгжлийн санхүүжилтийн 2026 оны чуулга уулзалт Нью-Йорк хотноо боллоо
Чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Сангийн дэд сайд Б.Хулан тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид оролцсон байна
Хөгжлийн санхүүжилтийн 2026 оны чуулга уулзалт Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд боллоо. Чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Сангийн дэд сайд Б.Хулан тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид оролцсон байна. Шадар сайд Т.Доржханд, "Дэлхий дахинаа хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд тулгамдаад буй хүндрэл, бэрхшээл эдгээр асуудлыг шийдвэрлэхэд дэлхий нийтээр эвлэлдэн нэгдэж, олон талт хамтын ажиллагааны хүрээнд хүлээсэн хамтын үүрэг амлалтаа бэхжүүлэх чухал цаг үе ирээд буй"-г онцлов. Мөн Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай СОР-17 бага хуралд гишүүн орнууд, НҮБ болон бусад олон улсын байгууллагын төлөөлөгчдийг өргөнөөр оролцохыг уриаллаа. Энэ үеэр газрын доройтол, цөлжилттэй тэмцэх санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлаар өндөр түвшний дагалдах үйл ажиллагаа зохион байгуулав.
Үзсэн: 2970
Tweet