Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Спортын асуудал хариуцсан зөвлөх Ш.Амарсайхан Ташкент хотод ажиллалаа


Densmaa 2026-04-29 11:04

Энэхүү уулзалт нь хоёрын улсын төрийн тэргүүний хүрээнд тохирсон хамтын ажиллагааны зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Спортын асуудал хариуцсан зөвлөх Ш.Амарсайхан Узбекистаны Ташкент хотод ажиллах үеэрээ тус улсын Спортын сайд Адхам Икрамов болон Үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Отабек Умаров нартай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хүрээнд ярьсан биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилалт, туршлага солилцоо, спортын менежмент болон эрүүл мэндийн чиглэлд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсон байна. Талууд олимпын хөдөлгөөнийг дэмжих, залуучуудын спортыг хөгжүүлэх, олон улсын тэмцээн уралдаанд хамтын оролцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцлоо. Энэхүү уулзалт нь хоёрын улсын төрийн тэргүүний хүрээнд тохирсон хамтын ажиллагааны зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэв.

Үзсэн: 578

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна