Монакогийн Вант улсад Дэлхийн Цэргийн Спортын Холбооны чуулга уулзалт болж байна
Хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий, ертөнцөд улс орнуудын энх тайван, найрамдлыг хэвээр хадгалах, ойртуулахад спорт, спортын нөхөрлөл нь үр дүнтэйг хуралд оролцогчид санал нэгтэй хүлээн зөвшөөрчээ
Монакогийн Вант улсад Дэлхийн Цэргийн Спортын Холбоо буюу 81 дэх Ерөнхий ассамблейн чуулга уулзалт болж байна. Тус чуулгад Дэлхийн Цэргийн Спортын Холбооны гишүүн 91 орны төлөөлөгч оролцож байгаа юм. “Спортоор нөхөрлөцгөөе” уриан дор зохион байгуулж буй тус чуулга уулзалтаар 2025 онд олсон тэмцээний мэдээ, гүйцэтгэлийн тайлангаас гадна энэ жил болох уралдааны талаар хэлэлцэж байна. Түүнчлэн 2027 оны АНУ-ын Шарлотт хотод болох Дэлхийн цэргийн зуны наадмыг бэлтгэл ажлын мэдээллийг сонссон байна. Хуралд манай улсаас Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий, ертөнцөд улс орнуудын энх тайван, найрамдлыг хэвээр хадгалах, ойртуулахад спорт, спортын нөхөрлөл нь хамгийн үр дүнтэйг хуралд оролцогчид санал нэгтэй хүлээн зөвшөөрчээ.
Үзсэн: 293
Tweet