Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2026
Монгол

Шинэ мэдээ

Говийн өвөрмөц байгаль, экологийн онцлогийг хүүхэд, залууст таниулна


Densmaa 2026-05-06 12:05

Энэхүү санаачилга нь хүүхэд, залуусын дунд байгальд ээлтэй хандлага, хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэж байна

        Говийн өвөрмөц байгаль, экологийн онцлогийг хүүхэд, залууст ойлгуулах зорилготой танин мэдэхүйн иж бүрэн танхимыг шинээр ашиглалтад орууллаа. Тус танхимыг Даланзадгад сумын ерөнхий боловсролын зургаан сургуульд байгуулсан бөгөөд зөвхөн хичээлийн орчин бүрдүүлэхээс гадна сурагчдын мэдлэг, хандлага, үнэт зүйлийг төлөвшүүлэх  орон зай болгохыг зорьж байгаараа онцлог юм. Танхимд говийн бүс нутгийн амьтан, ургамал, уур амьсгал, экосистемийн харилцан хамаарлыг харуулсан үзүүлэн, мэдээллийн самбар, сургалтын хэрэглэгдэхүүнийг орчин үеийн шийдлээр бүрдүүлжээ. Ингэснээр сурагчид зөвхөн онолын мэдлэг эзэмшихээс гадна өөрсдөө ажиглалт хийх, турших, идэвхтэй оролцох замаар байгаль орчны талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх боломжтой болж байна. Мөн энэхүү санаачилга нь хүүхэд, залуусын дунд байгальд ээлтэй хандлага, хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг говийн бүсэд тулгамдаж буй асуудлуудыг таниулахад бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Үзсэн: 363

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна