Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд үндэсний павьолоноороо оролцож байна
Олон улсын тавцанд нэг хэлээр ярилцах боломж олгож буйгаараа онцлог гэлээ
Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд үндэсний павьолоноороо оролцож байна. “Сүлжилдээн-Хил дамнасан холбоос" нэртэй үзэсгэлэнд Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д.Дорждэрэм нар уран зураг, видео, баримал, текстил, инсталляцийн олон төрөлт хэлбэрээр Монголын дүрслэх урлагийн өнөөгийн хөгжил, өвөрмөц өнгө төрхийг илэрхийлж оролцож байна. Тэдний бүтээлүүд уламжлал ба орчин үе, хүн ба оршихуйн харилцаа, байгаль ба соёлын шүтэлцээг өөр өөрийн өнцгөөр тайлбарлан харуулж байна. Монголын павильоны куратороор Ц.Уранчимэг, хамтарсан куратороор Томас Эллер ажиллаж байгаа бөгөөд олон улсын туршлага, судалгааны үндэслэлд тулгуурлан Монголын орчин үеийн дүрслэх урлагийг дэлхийн үзэгчдэд илүү өргөн хүрээнд таниулах зорилготой юм. Тус үзэсгэлэн мэргэжилтнүүдэд зориулсан урьдчилсан үзвэрийн өдрүүдэд хамгийн олон үзэгчтэй павилионуудын нэг болж байгаа бөгөөд олон улсын тавцанд нэг хэлээр ярилцах боломж олгож буйгаараа онцлог гэлээ.
Үзсэн: 9673
Tweet