Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-05-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчид үүргээ нэр төртэй биелүүллээ


Densmaa 2026-05-21 12:05

Түлшний хангалттай нөөцийг бүрдүүлэх нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг тасралтгүй явуулахад нэн чухал ач холбогдолтой юм

      БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчид Абиемном хотоос Бентиу дахь НҮБ-ын ажиллагааны төв бааз хүртэлх 22 түлш тээврийн автомашины цувааг амжилттай хамгаалж, хүргэлээ. Зургаан цагийн турш үргэлжилсэн уг цувааны хамгаалалт нь байгалийн хүнд нөхцөл болон эрсдэлтэй бүс нутгаар дамжин өнгөрчээ. Ялангуяа үерийн гамшигт нэрвэгдсэн, дэд бүтэц муутай энэ бүс нутагт борооны улирал эхэлж буй тул түлшний хангалттай нөөцийг бүрдүүлэх нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг тасралтгүй явуулахад нэн чухал ач холбогдолтой юм.

Үзсэн: 3364

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна