“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт боллоо
“Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнтэй” уриан дор болж буй энэ удаагийн гүйлтэд 46 мянга гаруй хүн оролцов
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт өнгөрөгч бямба гарагт боллоо. “Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнтэй” уриан дор болж буй энэ удаагийн гүйлтэд 46 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийн оролцогчдоос хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Оролцогчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор гарааны аюулгүй байдал, замын ачаалал, гүйгчдийн урсгалыг зөв зохицуулах үүднээс марафонийг цагийн хуваарийн дагуу зохион байгуулсан. Энэ жилийн уралдаанд БНХАУ, Англи, Япон, Кени, ОХУ-ын элит тамирчин оролцсоноос бүтэн марафонд Кенийн тамирчин Серой Андерсон Сайтоти түрүүллээ.
Үзсэн: 421
Tweet