Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-05-2026
Монгол

Шинэ мэдээ

Худалдааны түр хэлэлцээрийг энэ оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ


Densmaa 2026-05-25 12:05

Монголын экспортын бараа бүтээгдэхүүнийг 180 сая гаруй хүн амтай ЕАЭЗХ-ны зах зээлд илүү таатай нөхцөлөөр экспортлох боломж бүрдүүлнэ

    Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг энэ оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ. Үүнийг баталгаажуулж, “Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болох тухай хамтарсан мэдэгдэл”-д Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Худалдаа хариуцсан сайд А.А.Слепнев гарын үсэг зурлаа. Талууд “Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан замын зураглал”-ыг баталгаажуулж, энэ дагуу үр дүнтэй хэрэгжүүлэх, холбогдох байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Дээрх хэлэлцээр нь Монголын экспортын бараа бүтээгдэхүүнийг 180 сая гаруй хүн амтай ЕАЭЗХ-ны зах зээлд илүү таатай нөхцөлөөр экспортлох боломж бүрдүүлэхийн зэрэгцээ худалдааны саад тотгорыг багасгах, бизнесийн орчныг сайжруулах, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм.

Үзсэн: 697

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна