Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-05-2026
Монгол

Шинэ мэдээ

“Европын өдөрлөг” энэ жил Дархан-Уул аймагт анх удаагаа боллоо


Densmaa 2026-05-25 12:05

Өдөрлөгт Европын Холбооны 27 гишүүн орны Элчин сайдын яамд, Монголын томоохон аж ахуйн нэгжүүд зэрэг 70 гаруй байгууллага оролцсон байна

Жил бүр зохион байгуулдаг “Европын өдөрлөг” энэ жил Дархан-Уул аймагт анх удаагаа боллоо. Тус өдөрлөгөөр Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, соёл урлаг, европ бүтээгдэхүүн, хоол хүнс болон Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, боловсролын тэтгэлэгт хамрагдах боломжийн талаар иргэд олон нийтэд танилцуулж байна. Европын Холбоо нь Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Өнөө цагт Европын Холбоо нь даян дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ удаагийн өдөрлөгөөр тун удахгүй Монгол Улсад зохион байгуулах СОР17 хурлын талаар мэдээлэл өгөх, талуудын анхаарлыг чиглүүлэх олон талт яриа өрнөж буйгаараа онцлогтой. Өдөрлөгт Европын Холбооны 27 гишүүн орны Элчин сайдын яамд, Европын Холбооны санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүд, боловсрол, аялал жуулчлал, визний мэдээллийн байгууллагууд болон Монголын томоохон аж ахуйн нэгжүүд зэрэг 70 гаруй байгууллага оролцсон байна.

Үзсэн: 665

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна