Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-05-2026
Монгол

Шинэ мэдээ

"ITB China" олон улсын үзэсгэлэнд оролцож байна


Densmaa 2026-05-27 10:05

Үзэсгэлэнгийн талбайд эх орныхоо байгаль, соёлын өв, аяллын шилдэг бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээлд танилцуулж байна

Дэлхийн аялал жуулчлалын салбарын гүүр болдог "ITB China" олон улсын үзэсгэлэн 9 дэх удаагаа нээлтээ хийлээ. Энэ удаагийн үзэсгэлэн цар хүрээний хувьд урьд урьдынхаас илүү өргөн бүрэлдэхүүнтэй болж байгаа бөгөөд дэлхийн 85 орны 900 орчим байгууллага, салбарын 1700 гаруй нөлөө бүхий худалдан авагч нэг дор цуглаад байна. Дэлхийн хэмжээний энэхүү үзэсгэлэнд Монгол Улсаас ССАЖЗЯ-ны дэмжлэгтэй Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон  “Adventure Mongolia”, “Эксплор Монголиа” ХХК, “ETU Travel Mongolia”, “Чандмань трэвeл” ХХК зэрэг үндэсний тур оператор компаниуд нэгдэн үзэсгэлэнгийн талбайд эх орныхоо байгаль, соёлын өв, аяллын шилдэг бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээлд танилцуулж байна.

Үзсэн: 1095

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна