Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-05-2026
Монгол

Шинэ мэдээ

“Александринскийн олон улсын театрын фестиваль”-д оролцохоор болжээ


Densmaa 2026-05-29 12:05

“Тэнгэрийн хүү” жүжгийг толилуулах нь Санкт-Петербург хотын оршин суугчдад онцгой үйл явдал болохоос гадна хоёр театрын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам болно” хэмээн онцолжээ

       УДЭТ-ын уран бүтээлчдийн “Тэнгэрийн хүү” жүжиг ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох “Александринскийн олон улсын театрын фестиваль”-д оролцохоор болжээ. 2026 оны намрын фестивальд Европын авангард найруулагчид, Азийн уламжлалт театрын мастерууд бүтээлүүдээ толилуулах бол Монгол Улсаас Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулга, зохиолч Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжиг сонгогдсон нь Монголын театрын урлагийн түүхэнд тодоор бичигдэх чухал үйл явдал болж байна.  ОХУ-ын Санкт-Петербург хотын төвд оршдог, дэлхийн театрын урлагийн түүхэн өлгий хэмээн нэрлэдэг Александринскийн театрын Ерөнхий захирал Александр Малич энэхүү жүжгийг театрынхаа тайзнаа 9 дүгээр сарын 4,5-нд тоглуулах албан ёсны урилгыг УДЭТ-д ирүүлсэн байна. Тэрбээр захидалдаа, “Тэнгэрийн хүү” жүжгийг толилуулах нь Санкт-Петербург хотын оршин суугчид болон жуулчдад онцгой үйл явдал болохоос гадна хоёр театрын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам болно” хэмээн онцолжээ.

Үзсэн: 1301

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна