Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-05-2026
Монгол

Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчидтэй уулзав


Densmaa 2026-05-29 12:05

Хувийн хэвшлийн үүрэг, ач холбогдлыг онцлон тэмдэглэж, бизнес эрхлэгчид нь ажлын байр бий болгох, татвар төлөх, улс орны эдийн засгийн өсөлтийг бодитоор дэмжих гол хүч гэдгийг тодотгов

        УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй уулзаж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт хувийн хэвшлийн үүрэг, ач холбогдлыг онцлон тэмдэглэж, бизнес эрхлэгчид нь ажлын байр бий болгох, татвар төлөх, улс орны эдийн засгийн өсөлтийг бодитоор дэмжих гол хүч гэдгийг тодотгов. Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн бүтэц шинэ шатанд шилжиж буй энэ үед төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон хэллээ. Мөн “Төр баялаг бүтээдэггүй, харин баялаг бүтээгчдийн төлсөн татварыг шударга, үр ашигтай хуваарилж, бизнес эрхлэх тогтвортой орчныг бүрдүүлэх үүрэгтэй” гэдгийг тэмдэглэж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнесийн үйл ажиллагаанд үүсэж буй хүнд суртал, зохицуулалтын дарамтыг бууруулах, татвар төлөгчдөө дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд УИХ анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Үзсэн: 1867

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна