Аргентин улсын Сан Хуан хотод “Ралли Рейд”-ийн дэлхийн аваргын цувралд түрүүллээ
“2026 оны “Дакар ралли”-д уралдсан ОУХМ П.Мөрөн ралли ангилалдаа зургаан гараанд дараалан түрүүлснээр нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлж, аваргын цом өргөжээ
Аргентин улсын Сан Хуан хотод “Ралли Рейд”-ийн дэлхийн аваргын цувралын гуравдугаар гарааны уралдаан боллоо. Аргентины 13 дахь удаагийн раллигийн мотоциклийн төрөлд 78, автомашины төрөлд 38 баг өрсөлдсөн юм. Энэхүү уралдаанд манай улсаас “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Батмөнх, “КТМ Монголиа”-гийн тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нар уралдав. “2026 оны “Дакар ралли”-д уралдсан ОУХМ П.Мөрөн ралли ангилалдаа зургаан гараанд дараалан түрүүлснээр нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлж, аваргын цом өргөжээ. Ингэснээр монгол хүн Дэлхийн аваргын цувралд түрүүлсэн анхны тохиолдол боллоо.
Үзсэн: 1406
Tweet