Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 14-06-2026
Монгол

Шинэ мэдээ

Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг Дэлхийн өвд бүртгүүллээ


Densmaa 2026-06-15 12:06

Тост, Тосонбумбын нурууг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр тухайн газрын олон улсын ач холбогдол нь нэмэгдэж, хамгаалалтыг сайжруулах боломж бүрддэг байна

      Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг өнгөрсөн долоо хоногт Парагвай улсын Хернандариас хотод болсон ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 38 дугаар хурлаар дэлхийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэлээ. Манай улсаас тус сүлжээнд бүртгүүлсэн шим мандлын нөөц газрын тоо ийнхүү 13 болж өргөжиж байна. Тост, Тосон бумбын нурууны БНГ нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 896 мянга гаруй талбайг хамардаг. Тус газар нь хадархаг уулс, хуурай сайр, баян бүрд, булаг шанд бүхий өвөрмөц ландшафттай бөгөөд дэлхийд ховордсон цоохор ирвэсийн амьдрах орчин болдог. Энд цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа, хар сүүлт, шилүүс зэрэг ховор амьтад амьдрахаас гадна хавтгай тэмээ, мазаалай баавгай нүүдэллэж байдаг. Говийн ховор ургамал заг сухай өргөн тархсанаас гадна олон төрлийн ховор эмийн ургамал ургадаг. Тост, Тосонбумбын нурууг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр тухайн газрын олон улсын ач холбогдол нь нэмэгдэж, хамгаалалтыг сайжруулах боломж бүрддэг байна.

Үзсэн: 641

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна