Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 14-06-2026
Монгол

Шинэ мэдээ

Тал хээрийн төлөвлөгөөний талаар өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгууллаа


Densmaa 2026-06-15 12:06

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид газрын доройтолтой тэмцэх, бэлчээрийн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг онцлов

АНУ-ын Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болон Монгол Улсын санаачлан хэрэгжүүлж буй Тал хээрийн төлөвлөгөөний талаар өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгууллаа. Арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газар, Олон улсын байгаль хамгаалах холбоо болон бусад байгууллагын төлөөлөл оролцов. Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир COP17-ын бэлтгэл ажил, зохион байгуулалт, Монгол Улсын тэргүүлэх зорилт, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулж, оролцогч талуудын нэгдсэн ойлголтыг бүрдүүлэхэд чиглэсэн мэдээлэл өглөө. Мөн газрын доройтол, цөлжилт, ган, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг харилцан уялдаатай сорилтуудыг танилцуулж, олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх уриалга дэвшүүлэв. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид газрын доройтолтой тэмцэх, бэлчээрийн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцолж байв.

Үзсэн: 610

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна