Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 14-06-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик нарыг хүлээн авч уулзлаа


Densmaa 2026-06-15 01:06

ОУВС-гийн зөвлөмжид туссан "Огцом шийдвэр гаргахгүй байх", "Ажлын байр нэмэгдүүлэх бодлого баримтлах" асуудалтай санал нийлж байгаагаа илэрхийллээ

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал Олон Улсын Валютын Сангийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн дэд захирал, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик нарыг хүлээн авч уулзлаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулаад, УИХ-аас санхүү, мөнгөний бодлого, зээлийн хүү, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой тогтоол, шийдвэрүүдийг гаргаж буйг, мөн татварын багц хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн тухай дурдлаа. Тэрбээр Байнгын хорооны даргын ажлаа хүлээн аваад төв банкны удирдлагуудтай уулзаж, мөнгөний бодлогын асуудлаар санал солилцсон. Эдийн засгийн идэвхжил өндөр байгаа өнөө цагт зээлийн хүүг бодит цагийн горимд шилжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих бодлогод түлхүү анхаарна. Шаардлагатай гэж үзвэл төсвийн хуулийг бүрэн шинэчилж, үр дүнд суурилсан тогтолцоог бүрдүүлэх арга хэмжээ авна гэдгийг онцлов. УИХ-ын гишүүдийн хувьд ОУВС-гийн зөвлөмжид туссан "Огцом шийдвэр гаргахгүй байх", "Ажлын байр нэмэгдүүлэх бодлого баримтлах" асуудалтай санал нийлж байгаагаа илэрхийллээ. Харин Байнгын хорооны дарга Б.Заяабал, уг зөвлөмж дэх Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн талаар дэмжих боломжгүй гэв. Учир нь нөхөрсөг найрсаг, бие биедээ харилцан туслалцаж, айл саахалтаараа аж төрж ирсэн монгол хүний ёс заншил, уламжлал, соёлыг эвдэх эрсдэлтэй хэмээн болгоомжилж байна гэлээ.

Үзсэн: 572

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна